...Дарангуйлагчдыг зэр зэвсэг, морьтой явган зэвсэгт хүмүүс хамгаалдаггүй, харин итгэхэд хэцүү ч дарангуйлагчийг хоёр гуравхан хүн дэмжиж, түүний төлөө бүхий л улс орныг боолчлолд байлгадаг юм. Дарангуйлагчийг тойрон хүрээлэгсэд голдуу таваас зургаан хүн л байдаг; тэд харгис үйлдлийн оролцогч, хүсэл таашаалийн анд нөхөр, зугаа цэнгэл зохион байгуулагч, хулгай дээрмийн хам хэрэгтэн болохын тулд эсвэл дарангуйлагчийн итгэлийг хүлээж, эсвэл түүнд ойртон шадарладаг. Энэхүү зургаан хүн эрх мэдлийнхээ дор зургаан зуун хүн барьж байдаг ба тэд нь энэ зургаад дарангуйлагч шигээ ханддаг. Энэхүү зургаан зуун хүн өөрийнхөө дор зургаан мянган хүн барьж байдаг ба тэд энэ зургаан зуугийн шунал, харгис занд үйлчлэхийн тулд орон нутгийн буюу мөнгөний ажил хэргийн удирдлагыг атгаж байдаг. Эдгээрийн араас бүр ч олон дагалдагсад гарч ирдэг. Энэ торны сүлжээг тайлсан хүн зөвхөн зургаан мянга төдийгүй дарангуйлагчийн гинжинд хадагдсан зуун мянга, сая сая хүнийг олж харж болно. Зөвхөн үүний тулд л албан тушаал үржиж байдаг бөгөөд энэ бол дарангуйлагчийг дэмжихүйн бүхий л мөн чанар юм…
Энэ бол францын гүн ухаантан, зохиолч Этьен де ла Боаси-гийн (1530-1564) “Сайн дурын боолчлол” алдарт бүтээлийн нэг хэсэг болой.

Reply · Report Post