ДЭЛХИЙ ХЯТАДАД ХЭР ӨРТЭЙ ВЭ ?


Энэ нэг мэдээг орчуулан хүргэж байна:
Олон улсын Эдийн засгийн Киллийн Институтын өгөгдөхүүнээр 2000-2017 онуудад Хятадад төлөх дэлхийн өр 500 млрд доллараас 5 трлн доллар болж өссөн энэ нь ойролцоогоор дэлхийн эдийн засгийн 6% болж байна.
Тэр судлаачид Хятад болон түүний охин компаниуд 150 гаруй оронд 1,5 трлн доллар зээлдүүлсэн ба энэ нь Хятадыг ОУВС, ДБ-ыг даван гарсан дэлхийн томоохон зээлүдүүлэгч болгожээ. Түүнээс гадна Хятад 200 млрд долларыг бүртгүүлэлгүйгээр зээлдүүлжээ.
Үүнээс гадна Хятад “Торгоны шинэ зам”төслийг зүтгүүлж байна.
“Торгоны шинэ зам” бол шинэ шинэ төмөр зам, усан замын шугам, зам, боомт барих замаар бүх дэлхийг хамрах гэсэн алсыг харсан төлөвлөгөө юм.
Жишээлбэл: Хятад сүүлийн 15 жилийн дотор Пакистан дахь загас олборлох жижигхэн Гвадар боомтод 65 млрд долларын хөрөнгө оруулжээ.
Африкийн орнуудад оруулсан Хятадын хөрөнгө оруулалт 2006 онд 5 млрд доллар байсан бол 2015 онд 40 млрд доллар болж өсчээ.
2018 оны 9 дүгээр сард Бээжинд болсон саммит дээр Хятадын лидер Ши Цинпин 60 млрд долларын хэмжээтэй Африкийг санхүүжүүлэх шинэ багц зээлний талаар мэдэгдэв.
Африк тивээс Барууны бизнес аажмаар гарч байгаа учраас сүүлийн 5 жилд Африкт хийсэн Хятадын хөрөнгө оруулалт 24 млрд доллар болон өсчээ.
Хятадын санхүүгийн оролцоо дэлхий дахинаа өсч байна. Хятадын энэхүү төлөвлөгөөт эдийн засгийг корона вирусаас болж суларсан Барууны “чөлөөт” эдийн засаг яаж сөрөн зогсох нь сонин байна.
Эх сурвалж:
https://zen.yandex.ru/media/id/5ea1592265d5b620781f2d32/skolko-mir-doljen-kitaiu-5ed5f935b5791b5740298400

Reply · Report Post